Шууд Chart

42.9 мянган бүртгэлтэй ажилгүй иргэд байна

2013-12-11 09:56:29

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснэээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны арваннэгдүгээр сарын эцэст 42.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 мянган хүн буюу 6.3 хувиар өсчээ.

Ажиллах хүчний гуравдугаар улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч болох 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1176.0 мянга байгаагийн 618.4 мянга буюу 52.6 хувь нь эрэгтэй, 557.6 мянга буюу 47.4 хувь нь эмэгтэйчүүд байна.
 
Өнгөрсөн 10 сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37.6 мянга байсан бол нэг сарын дотор огцом өссөн үзүүлэлттэй гарчээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

42.9 мянган бүртгэлтэй ажилгүй иргэд байна   
Үзсэн: 1456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй