![](/uploads/201312/news/thumb/a9ac101d73cc453a73d675dceec84c5d_x3.jpg)
- 09:00 цагт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт нийслэлийн Прокурорын газрын хурлын зааланд болно.
-09:00-11:00 цагт Гадаад харилцааны яаманд Нийслэлийн ЗДТГ, Гадаад харилцааны яамтай хамтран Монгол Улсын гадаад бодлогын өнөөгийн бодлого, чиглэл, дипломат ёслол, протокол, яриа хэлэлцээр явуулах арга тактикийг хэрхэн хэрэгжүүлэх талаар нийслэлийн дүүргүүд, харъяа газруудын холбогдох хүмүүст сургалт зохион байгуулна. Гадаад харилцааны яаманд
-10:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай, Иргэдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
-11:00 цагт “Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд болно. Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа, ХСҮТ-ийн дэд захирал, АУ-ны доктор Д. Пүрэвсүрэн болон “Оточ Манрамба” дээд сургуулийн захирал, “Манба дацан” хийдийн хамба Д.Нацагдорж, “Ач” дээд сургуулийн Уламжилалт анагаах ухааны салбарын эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор, академич Ш.Болд зэрэг холбогдох хүмүүс ирэх юм. Мөн уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр хорт хавдартай өвчтнүүдийг хэрхэн эмчилсэн талаар сонирхолтой мэдээлэл өгөх юм.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.