Өчигдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөд Африкийн Нэгдсэн Вант Улсын нийслэл Иоханесбург хотноо Нелсон Манделаг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохоор дэлхийн 90 гаруй улс гүрний удирдагчид нэг дор цугларлаа.
Тэдний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель Обама, Жорж Буш гэргийн хамт, Хиллари Клинтон, Кубын Ерөнхийлөгч Раул Кастро зэрэг дэлхийн нэр хүнд бүхий хүмүүс байна. Салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа явагдах цаг мөчид Иоханесбург хотод бороотой байсан ч "FNB" хэмээх асар том цэнгэлдэх хүрээлэнд 50 000 гаруй хүн цугларч, эрх чөлөөний бэлэгдэл бүхий дуу дуулж, бүжиглэж байсан аж. Энэхүү ёслол дэлхийн Хүний эрхийн өдөртэй давхцаж байгаа нь улам өндөр ач холбогдол өгөх шалтгаан болж байна.

Тус ёслол нь эмгэнэн гашуудах гэхээсээ илүүтэйгээр талийгаачийн сайн сайхан үйлсийг дурсан хүндэтгэх нь баяр баясгалан гэсэн утга илэрхийлэгдэж байлаа.
Талийгаач Нелсон Манделаг ирэх Ням гарагт эцсийн замд нь үдэж төрөлх нутаг болох "Qunu" хэмээх хотод хөдөөлүүлэх юм.
Талийгаачтай салах ёс үйлдэх ёслол болж буй FNB цэнгэлдэх хүрээлэн
Нелсон Манделаг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохоор
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гэргийн хамт иржээ.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жейкоб Зума
Салах ёс гүйцэтгэхээр 50 гаруй мянган хүн цугларчээ.
Нелсон Манделагийн гэргий Винни Мадикизела Мандела
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мун
НҮБ-ын тэргүүн асан Кофи Анан, Өмнөд Африкийн хамба Десмонд Туту болон Лахдар Брахими нар
Алдарт U2 хамтлаг гоцлол дуучин Боно,
Өмнөд Африкийн нэрт жүжигчин Чарлиз Терон нар салах ёслол гүйцэтгэхээр иржээ.
Нелсон Манделаг эцсийн замд үдэх "баярт" мөчүүдээс... | ||
Үзсэн: 3787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.