![](/uploads/201801/news/thumb/c3b683d834c0c182dcadadfe7a56b5b1_x3.jpg)
Ерөнхийлөгч Жимми Моралест тусгай мөнгө шилжүүлэн өгсөн гэх авлигын хэрэгт Гватемала улсын Батлан хамгаалахын сайд асан генерал Виллям Мансила холбогдон баривчлагдсан талаар Прокурорын байгууллага нь мэдээлсэн байна. Уг хэргийн талаар тодруулбал, тус улсын Батлан хамгаалах яам Ерөнхийлөгч Моралест 2016 оны 12 дугаар сараас хойш сар бүр түүний үндсэн цалин дээр “Онцгой хариуцлагын урамшуулал” гэх 7300 ам.доллар дансанд нь шилжүүлэн өгч байжээ.
Түүний ингэж урамшуулал авдаг асуудалтай холбогдуулан прокурорын байгууллага, Гватемала улсад ял шийтгэлийг завших явдлын эсрэг НҮБ-ын дэмжлэгтэй хороотой хамтран шалгалт явуулж, түүний халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Ерөнхийлөгч Моралесын хувьд өмнө нь ердийн хошин урлагийн жүжигчин байсан бөгөөд авлигатай тууштай тэмцэнэ гэдэг амлалтаар энэ албан тушаалд гарч ирсэн бөгөөд түүний сонгуулийн санхүүжилтийн асуудал сүүлийн үед нилээд их маргаан дагуулж байгаа юм байна.
Харин генерал Мансилаг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, залилан үйлдсэн гэх үндэслэлээр баривчилжээ.
Гватемала улсын Батлах хамгаалахын сайд асанг баривчилжээ | ||
Үзсэн: 1694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.