![](/uploads/201312/news/thumb/c38a320f2568624ba75526e944547b6d_x3.jpg)
Рэппэр, продюсер, бизнесмэн Jay Z энэ жилийн Грэммийн үеэр цахиур хагалж магадгүй байна. Учир нь тэрээр шилдэг рэп дуу, шилдэг рэп цомог зэрэг 9 төрөлд нэр дэвшжээ. Харин поп дуучин Жастин Тимберлэйк 7 төрөлд нэр дэвшээд байгаа бол шилдэг шинэ уран бүтээлч төрөлд Mercury-ийн шагналтан Жэймс Блэйкийн нэрийг дэвшүүлсэн байна. Түүний өрсөлдөгчдөөр Эд Шииран, рэппэр Кендрик Ламар, Райн Льюс нар тодорчээ. Энэ жил Грэммигийн шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн дуунуудын дийлэнх нь Пинк, Бруно Марс, Кети Пэрри зэрэг дуучдын поп дуунууд байгаа юм байна. Грэммийн шагнал гардуулах ёслол ирэх сарын 26-нд Лос Анжелест болох ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Jay Z есөн төрөлд нэр дэвшжээ | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.