Шууд Chart

Жолоочийн үнэмлэх авахад юуг анхаарах вэ

2018-01-31 14:27:26

Монгол Улсын болон Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг танилцуулж байна.

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх

Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт өгч тэнцсэн, 18 нас хүрсэн иргэнд дараах баримт бичгийг үндэслэн олгоно.

1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журамд заагдсан үнэлгээний хуудас
2.Иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, МУ-д түр оршин суух үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.Цээж зураг 2% /3х4см/
4.Эрүүл мэндийн тодорхойлолт /Цусны бүлэг тогтоолгосон./
5.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх

Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын иргэнд дараах баримт бичгийг үндэслэн олгоно.

1.Хүсэлт
2.Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа.
3.Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
4.Жолоочийн бүртгэлийн хуудас /үйлчилгээний танхимаас авна/
6.Олон улсын жолоочийн үнэмлэхний үнэ төлсөн баримт


Жолоочийн үнэмлэх авахад юуг анхаарах вэ  
Үзсэн: 3480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.114.xxx] 2018-01-31 23:29
praktikaar hetsuu bolj

Бидэнтэй нэгдээрэй