Шууд Chart

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн маргааш болно

2018-02-01 11:39:37

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн маргааш болно.

Энэ удаагийн үзэсгэлэнд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон бусад харьяа агентлаг, байгууллагын үйлдвэрийн газрууд барилга, барилгын материал, уул уурхай, тавилга, тамга тэмдэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ техник технологио танилцуулж, иргэдэд худалдаалах юм.

Үзэсгэлэн Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд маргааш 10.00-17.00 цагийн хооронд болно.










Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн маргааш болно  
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй