Шууд Chart

"Google" компани “Clips” нэртэй зөөврийн бяцхан камераа худалдаанд гаргалаа

2018-02-01 12:49:56

Цахим сүлжээн дэх мэдээллийн томоохон хайлтын хуудас болох "Google" компани шинэ төрлийн жижиг загварыг камераа өнгөрсөн онд танилцуулж байсан юм. Тэгвэл “Clips” нэртэй тус камер АНУ-ын зах зээлд албан ёсоор худалдаалагдаад эхэлжээ.

Энэ камер бол зураг болон дүрс бичлэгийг чанарын өндөр түвшинд хийх боломжтой. Жижигхэн хэмжээтэй болсон нь ашиглахад маш хялбар болгож өгчээ. 49/49/20 мм ийн хэмжээтэй, ердөө 42 грамм жинтэй юм байна. хэрэв хамгаалалтын гэрийг хийсэн тохиолдолд 61 грамм жинтэй л болох гэнэ. Ай-Кью момент технологийн дэмжлэгтэйгээр ажилладаг. Өөртөө 16 гегабайт санах ойн багтаамжтай, ухаалаг гар утастай холбон ашиглах боломжтой. Дэлгэцэн дээр гарч байгаа бичлэг бүхий мэдээллээс харахад хаана ч суурилуулан хүссэн хугацаагаар хамаагүй дүрс бичлэг хийх боломжтой гэдгийг нь харж болно.

Өөрөөр хэлбэл цахим сүлжээнд шууд дүрс бичлэгийн дамжуулалтыг хийж болно. Мөн амьдралынхаа гайхалтай, дахин давтагдашгүй хором мөч бүрийг алдалгүй дурсамж болгон хадгалан үлдээх боломжтой. "Google Clips" нэртэй энэ камер нь 12 мегапикселийн чадалтай камертай, 130 хэмийн дүрс бичлэг болон зураг авах чадалтай юм. Энэ камер нь сайн чанарын батарейгаар хангагдсан тул бүхэл бүтэн 3 цагийн турш бичлэг хийх боломжтой аж. АНУ-ын зах зээлд 250 америк долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа. Энэ нь бусад төрлийн камер болон ухаалаг гар утасны дундаж үнэнээс ч өндөр байгаа нь бага зэргийн шүүмжлэлийг араасаа дагуулж байгаа юм.

 





Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Google" компани “Clips” нэртэй зөөврийн бяцхан камераа худалдаанд гаргалаа  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй