Шууд Chart

Тусгайлан тоноглосон автобусыг үйл ажиллагаандаа ашиглана

2018-02-01 15:26:59

Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах албаны Хамгаалалтын газар тусгайлан тоноглосон гурван автобусыг үйл ажиллагаандаа ашиглахаар боллоо.

Тус газрын алба хаагчид нийслэлд төдийгүй орон нутагт хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэдэг онцлог ажил, үүрэгтэй. БНСУ-д үйлдвэрлэсэн, 45 хүний суудалтай эдгээр автобусыг тусгайлан тоноглож албаны хэрэгцээнд ашигласнаар алба хаагчдын тав тухыг хангах, хувцас, тусгай хэрэгслээ хамтад нь тээвэрлэж явах, үүрэг гүйцэтгэх газарт түргэн шуурхай хүрэх зэрэг давуу тал, ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.


Тусгайлан тоноглосон автобусыг үйл ажиллагаандаа ашиглана  
Үзсэн: 1517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй