Шууд Chart

Тэврэлдэх байрыг хаажээ

2013-12-11 13:39:42

АНУ-ын Висконсин мужийн Мэдисон хотод байрладаг тэврэлдэх байрыг хаажээ.

Энэ байр өнгөрсөн сарын эхээр үүд хаалгаа нээсэн бөгөөд хотын засаг захиргаа түүнийг биеэ үнэлэх газрын нуувч байж мэдэх юм гэж үзжээ. Тэр байранд дөрвөн хүн буюу гурван эмэгтэй, нэг эрэгтэй ажиллаж байсан юм. Нэг цагийн 60 долларын хөлс төлөөд хэн хүссэн нь тэдгээртэй тэврэлдэж, наалдах боломжтой байсан аж. Өрөө болгон нь хяналтын камертай байснаас гадна үйлчлэгч нар аюулд учирвал түгшүүр зарлах дохиоллын товчлууртай байжээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Тэврэлдэх байрыг хаажээ  
Үзсэн: 1517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй