Шууд Chart

Данийн Ерөнхий сайд авлигын хэрэгт сэжиглэгджээ

2018-02-03 16:00:00

Дани Улсын Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссен өөрийн танилаасаа хахууль авсан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа юм байна. Энэ талаар төрийн албан хаагчаар өмнө нь ажиллаж байсан нэг хүн цагдаагийн байгууллагад мэдээлжээ.

Тухайлбал, Ерөнхий сайдын танил нь түүнийг 2016 онд хамт завиар аялахыг урьсан бөгөөд тэр ч урилгыг хүлээн авчээ. Түүний амралтын нийт зардал 10,000 дани крон буюу 1,700 ам.доллар болсон бөгөөд тус улсын хуулиар хахууль авсан хэрэгт шалгагдах хангалттай үндэслэл болно гэж хэвлийнхэн мэдээлсэн байна.

Харин Расмуссен уг асуудлыг үгүйсгэж, нөхөрсөг уулзалт байсан, тэгээд ч хууль зөрчөөгүй гэж хэлжээ.


Данийн Ерөнхий сайд авлигын хэрэгт сэжиглэгджээ  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй