Шууд Chart

Хорватын Авлигын эсрэг зөвлөл нь шүүхтэй ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэдэг

2018-02-03 19:00:00

Авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний зөвлөл Худалдан авах ажиллагаанд хяналт тавих Төрийн хорооны үйл ажиллагааны тухай шинэ хуулийн төсөлд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хорооны гишүүдийн эрх, үүргийг тодорхой заасан зүйл заалтуудыг нэмж оруулах саналыг гаргасан байна.

Хорват улсын Худалдан авах ажиллагаанд хяналт тавих Төрийн хороонд сонгон шалгаруулалтаар бус томилогддог албан тушаалтнууд ажилладаг юм байна. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хорооны гишүүдийг төрийн албан хаагч гэж үздэггүй бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцож болдоггүй зохицуулалттай гэж хорооны Горан Матисик хэлжээ.

Тус хороо нь нийт 25 зүйлтэй хууль батлагдсантай холбогдон 2003 онд байгуулагдсан байна. Шүүхтэй ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэдэг хэдий ч тэдний үйл ажиллагааг 80 зүйл заалт зохицуулдаг учраас эрх зүйн зохицуулалт тун тааруу байгаа гэж тэр нэмж хэлсэн байна.


Хорватын Авлигын эсрэг зөвлөл нь шүүхтэй ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэдэг  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй