Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 23 дугаар тушаалаар тус хэлтэс нь байгуулагдаж, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр ОСНАА-н 10 дугаар конторын харьяа 28 хүний ажлын байр бүхий барилга байгууламжинд байрлан үйл ажиллагаа явуулж байсан юм.
Цагдаагийн байгуулага алба хаагчийн хэвийн үйл ажиллагааг хангах ажиллах нөхцлийг бүрдүүлэх талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг Дарга, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газраас үе шаттай зохион байгуулж шинэ байртай боллоо.
Ёслолын арга хэмжээнд НИТХТ дарга С.Амарсайхан тэргүүлэгч С.Мөнхчулуун, тэргүүлэгч Д.Баярсайхан, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, ЦЕГ-ын дэд бөгөөд НЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, ЦЕГ-ын санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг нарын дарга удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо.
СХД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс шинэ байртай боллоо | ||
Үзсэн: 6385 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.