
Хоёрдугаар сарын 9-ний энэ өдөр Монголын түүхэнд ямар онцлох үйл явдал болж байсныг цөөн мөрөөр хүргэе.
-1912 оны хоёрдугаар сарын 9-ний энэ өдөр "Их хүрээ" гэж нэрлэж байсан өнөөгийн Улаанбаатар хотыг Богд хааны зарлигаар "Нийслэл хүрээ" болгон өөрчилжээ.
-1923 оны энэ өдөр Хошуу ноёны тавьсан өрийг тухайн хошууны ард олон хамтран төлдөг байсан урьдын бурангуй ёсыг Ардын Засгийн Газрын 63 дугаар хурлаас гаргасан тогтоолоор устгасан байна.
-1933 оны хоёрдугаар сарын 9-ний энэ өдөр манай улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах холбоот улсын хооронд “Радио дэлгэрүүлж байгуулах тухай” 9 зүйл бүхий гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу 1934 оны наймдугаар сард ЗХУ-ын тусламжтайгаар суурилуулсан радио станцуудыг манай улсын Засгийн газарт хүлээлгэн өгчээ. Ингээд тухайн оны есдүгээр сарын 1-нд улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлсэн юм.
-1962 оны хоёрдугаар сарын 9-ний энэ өдөр Монгол Улсын Иргэний хуулийг батлан гаргажээ. Уг хуулиар иргэний эд хөрөнгөтэй холбоотой, түүнчлэн эд хөрөнгийн бус амины бусад харилцааг зохицуулахаар болжээ.
Энэ өдөр Монголын түүхэнд | ||
Үзсэн: 1760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.