
Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 26. Адъяа гараг. Гар одтой, есөн улаан мэнгэтэй, хөх нохой өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Муу зуршлаа засахыг хичээж, дотоод мөн чанараа ялан дийлэхийг хүсье. Амралтын энэ өдөр та шинэ ногоогоор сайхан хоол хийж гэртээ амрахыг хичээ. Та эрүүл мэндээ анхаарч сүүлийн үеийн биеийн тавгүй байдлаа дасгал хөдөлгөөнөөр засах гэж оролдоод үз. Залхуурч хэвтэх гэсэн хүслээ өнөөдөр дарж ав. Зарим хонины ордныхон биеэ зөв дайчилвал нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтооно. Таны одоогийн ажил тань ирээдүйн үйл хэргийн бат бөх үндэс суурь нь байх болно. Санаа зовоосон асуудлуудыг мартаад одоо хийж байгаа зүйлдээ л бүх анхаарлаа төвлөрүүл. Таны бодож байгаа шиг зүйл болохгүй тул сэтгэл амар байж болно.
ҮХЭР (4/20-5/20)
Хэтийн зорилгоо зарим орхигдсон санаануудаасаа ялгаж салган анхаарал хандуулахыг хичээ. Гэр бүлд анхаарах ёстой асуудлыг хойшлуулж хэрэггүй. Гэнэтийн сэтгэл хөдөлгөм уулзалтаас танд ямар нэгэн зүйлийг авчрах болно. Дотоод сэтгэлийн шаналалд автахын оронд өөрийн бодол санаа мэдрэмжүүдийг анхаар. Эргэн тойрондоо өөрийгөө илэрхийлэн сонирхолтой байх нь илүү их эрч хүчийг бий болгоно. Үүссэн асуудалд гэр бүлийнхэн чинь хамаагүй байхад тэднийг буруутгана. Тэдэнд шударга ханд.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө дахин дахин бодох хэрэгтэй. Таны хийсэн үйлдэл дараа нь ямар нэгэн үр дагавартай учрах үед ямар ч тайлбар хийгээд нэмэргүй болно. Бодолтой бай. Та буруу алхам хийж болзошгүй байна. Таны хамтрагч та хоёрын хооронд маргаан үүсч болзошгүй учир асуудлыг тайвнаар хүлээн авч ярилцсанаар та зохистой шийдвэрт хүрч чадна. Амралтын энэ өдрөө сайхан байгальтай газар очиж амарсанаар таны бодол санаа сэргэх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хэдийгээр яаруу тэвдүү чиг хандлага үргэлжилж байгаа ч гэлээ та өнөөдөр эрч хүчээ дэмий үрэх хандлага багатай, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай байх болно. Энэ нэмэгдэж буй үр нөлөөний хүчээр та амьдралын бодит хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулж сайн үр дүн гаргах болно. Хайртай хүнтэйгээ мөнгөний асуудлаа шийдвэрлэхийн тулд тэвчээртэйгээр ярилцаж ахиц гарна. Хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг сэтгэлийн баяр баясгалан авчрах бөгөөд өнөөдөр хүүхдүүдэд чинь таны ухаалаг сургамж, халуун дулаан дэмжлэг таатайгаар нөлөөлнө.
АРСЛАН (7/23-8/22)
Таны амьдралд хандах хандлага өнөөдрийн гаргах шийдвэрт хүчтэй нөлөөлнө. Магадгүй зарим бүтэлгүй зүйлээ өнөөдрөөс зүгээр л хойш тавь эсвэл хаяж орхи. Аз хийморь таны гарт байна. Таны сэтгэл өнөөдөр нэг л онцгой гэрэлтэнэ. Иймээс гэрээс гарахдаа сайхан хувцаслаж, гэнэтийн зүйлст бэлэн байгаарай. Та олны дунд гялалзахаас гадна чухал нэгэнтэй танилцах бололтой. Ингэснээр удаан хугацааны турш хүсч хүлээж байсан хайрын тань эхлэл тавигдаж ч мэдэх юм.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр од эрхэсийн нөлөөгөөр таны энергийн түвшин буурах учир бэлэн бай. Таны зурхайн хандлага нууцлаг байдал, ганцаардал, далд ухамсарыг билэгдсэн байна. Охины ордныхон өөрсдийгөө илэрхийлэх, харилцааны тал дээр хэт нээлттэй байсанаа мэдэхгүй байх болно. Гэвч та нарын ихэнхи нь энэ өдөр нууцлаг байж, зарим зүйлийг дотно найздаа ч хэлснээс өөртөө хадгалахыг илүүд үзнэ. Энэхүү амлалтын үр дүнд танаас багагүй зүтгэл гарч байгаа нь харагдана. Гэхдээ энэхүү нөлөөлөлөөр таны хувийн амьдрал сайхан болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Аав, ээждээ халуун сэтгэлийн дулаан үгс хэлэх хэрэгтэй. Тэдэнтэйгээ хэсэг хугацаанд холбоо бариагүй бол өнөөдөр залга. Амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байх вий. Үүнийгээ биеэ муудаж, бусдын анхаарал халамжийг авах шаардлагатай болсон үедээ ухаарч мэднэ. Иймээс ойр дотныхондоо өөрөөсөө илүү байнга анхаарал тавь. Өөрийнхөө эрүүл мэндэд ч анхаарах өдөр. Танд биеийн хүчний дасгал, ачаалал хэрэгтэй байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Гэр орны зохион байгуулалтаа өөрчлөх зэрэг асуудлууд толгой өвтгөнө. Өнөөдөр та гэр орны ажилд туслахыг хүссэн бусдын хүсэлтийг хүлээн авахгүй. Гэр орондоо тайван, таатай уур амьсгалд байж чадахгүй. Гэсэн ч энэ өдөр албан ёсны үйл хэрэгт тохиромжгүй. Өнөөдөр танд тайван амрах хүсэл төрнө.Ажил албаа бодон сэтгэлээ чилээлгүй бүх зүйлийг умартан амарч ав. Тавгүй зүүд зүүдлэх нигууртай.
НУМ (11/22-12/21)
Од эрхэсийн нөлөөгөөр уулзалт хийх, хамаатнууд найз нөхөдтэйгөө харьцахад туйлын таатай байна. Хүүхдүүдтэйгээ болон хайрттайгаа харьцах харьцаа туйлын сайн байна. Тааламжтай сайхан бэлэг авч магадгүй. Сүм хийдэд очвол зохистой. Найз нөхдөө гэртээ урьж сайхан хоол ундаагаар дайлж зугаацан, тэдэнд бэлэг өгч баярлуул.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр таныг замын хөдөлгөөний бөглөрлүүд зовооно. Үүнээс үүдэн гарах хор уршигаас урьдчилан сэргийл. Танихгүй хүмүүстэй бүү марга. Та бусдыг манлайлах чадвартай байна. Энэ нь таны ажлыг урагшлуулах сайн талтай. Хэдий тийм боловч болгоомжтой бай. Та дотно хүндээ буруу ойлголт өгөхөөс сэргийл. Таны хэрэгцээ ба хүмүүжлийг хайртай нэгэн тань буруугаар ойлгож магадгүй.
ХУМХ (1/20-2/18)
Ямар нэг сургалтад суух, эртний түүх урлаг, соёл иргэншлээс суралцах талаар бодож үзээрэй. Таны анхаарлаа төвлөрүүлэх чадвар эерэг үр дүнг авчрах болно. Та төлөвлөгөө төслийн ажлын сэтгэл ханамж дүүрэн дуусгах болно. Ажлын хатуу бэрх ачаалал дунд таны сэтгэл санаа доройтсон байх тул амралтын өдрөө эрүүл мэнддээ анхаарахыг сануулъя. Дасгал, бясалгал зэрэг нь сэтгэлд тайвшралыг бий болгоно. Мөн хэт их ачаалалгүй ажиллах цагийн хуваарь гаргах нь ч үүнд гол нөлөөтэй.
ЗАГАС (2/19-3/20)
Таны эргэн тойронд байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, олон ааштай байгаагаас харилцахад хэцүү байна. Энэ нь энэ амралтын өдрийг тань бухимдалаар эхлүүлж магад. Биеэ барьж өөрийнхөө дотоод сэдэл, тэмүүллийг ойлгохоор хичээхэд гайхалтай тохирсон цаг хугацаа байна. Загасын ордныхон өмнөх ажилдаа тус дэм болохуйц үнэтэй судалгаа хийж амжина. Аливаа асуудалтай нөхцөл байдал нь хэтийн төлөвт илүү ашигтай байдлыг бий болгоно. Ажилдаа хичээнгүй ханд. Оройг сайхан тайван амарч өнгөрөөхийг хичээ.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ | ||
Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.