![](/uploads/201312/news/thumb/1452e59ccff4dad634cdcefaa847da82_x3.jpg)
Филиппиний Минданао арлын “Натин Тангум” радиогийн сэргүүлч Рожелио Буталид ажлаа тарж яваад үл таних этгээдэд буудуулан амь үрэгдсэн тухай тус улсын Үндэсний сэтгүүлчдийн холбоо мэдэгджээ.
Сэтгүүлчийг долоон удаа буудсан байсан бөгөөд халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа аж.
Мөн өнгөрсөн сарын 29-ний өдөр тус арал дээр мотоцикль унасан хоёр залуу сэтгүүлч Жоас Вортиг хөнөөсөн хэрэг гарчээ.
Мөн өнгөрсөн сарын 29-ний өдөр тус арал дээр мотоцикль унасан хоёр залуу сэтгүүлч Жоас Вортиг хөнөөсөн хэрэг гарчээ.
Ворти нь Филиппиний “DXGT” радиод авлигын асуудлыг хөнддөг “Бөмбөгдөгч” нэвтрүүлгийг хөтөлдөг байжээ.
Мөн энэ сарын 7-ны өдөр тус арлын “DXFM” радиогийн найруулагч, мэдээлэгч Майкл Милог гудамжинд явж байхад нь буутай этгээдүүд хөнөөжээ.
Сэтгүүлчдийг хөнөөжээ | ||
Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.