Шууд Chart

Цагдаагийн алба хаагчид англи хэлний сургалтад хамрагдлаа

2018-02-13 15:08:02

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, ABSOLUTE сургалтын төвийн хамтын ажиллагааны хүрээнд англи хэлний ээлжит сургалтаа зохион байгуулж, суралцагчид үнэмлэхээ гардан авлаа.

2016 оны 10 дүгээр сараас эхлэн зохион байгуулсан энэхүү сургалтад англи хэлний анхан, дунд, дээд шатны болон олон улсын шалгалтанд бэлтгэх цагдаагийн алба хаагчдийг хамруулж байна.

Тус сургалтын төв нь 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хөнгөлттэй үнээр сургалтад хамруулсан нь үр дүнтэй ажил болжээ.


Цагдаагийн алба хаагчид англи хэлний сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй