Монголын үндэсний радиогийн "Өсөхөөс сурсан үндэсний хэл" нэвтрүүлэг. “Сар шинийн баярын мэндчилгээний үг хэллэг” сэдвээр профессор, доктор Данзанноровын Хүүтэй ярилцлаа.
Профессор, доктор Данзанноровын Хүү:
- Сар шинийн өдрүүдэд үг хэллэг маань өдрийн турш мэндчилгээ болдог байна.
- Үг, мэндчилгээ, засал гурав хамт явдаг. Мэндчилгээ өнгө засдаг, зүс засдаг, сэтгэл засдаг, эрүүл саруул болгодог.
- Үгийг сонгож хэрэглэхдээ өсөж яваа төл мал, урган төлжих үндэс мөчиртэй зүйрлэн бэлгэдэж сонгодог.
- Үеэс үед өвлөгдөн уламжлагдаж ирсэн шинэ сарын баяртаа үр хүүхэддээ онцгой их анхаарч, хүүхдийн бэлгийг урьдчилж өгдөг.
- Сар шинийн баяр гэлтгүй хүн бүхэн мэндчилгээний зөв сайхан үг хэллэгийг өөртөө зориулж хэлдэг байх нь учиртай юм.
Сар шинийн баярын мэндчилгээний үг хэллэг | ||
Үзсэн: 5788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.