Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, зарим хүмүүст Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Бархадын Батсумъяа, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэв журмын байцаагч, цагдаагийн дэслэгч Ганболдын Эрдэнэбаяр нарыг "Шударга журам" медалиар шагналаа.
Тэд 2017 оны 07 дугаар сарын 25-нд Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байтал "Бороо орж, айл руу ус орлоо” гэдэг мэдээлэл ирсний дагуу очиж, хоёр өрхийн 12 хүний амь насыг аварсан гавьяа байгуулжээ. Тэр дунд дөрвөн том хүн, 4-12 насны найман хүүхэд байжээ.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ амжилттай гүйцэтгэн төрийн хишиг хүртсэн хоёр алба хаагчдаа ажлын амжилт хүсэж байна.
Олон хүний амь аварсан алба хаагчдыг "Шударга журам" медалиар шагналаа | ||
Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.