
Манайхан “барууны” гэх соёл руу даяарчлагдан, хошуураад нэлээдгүй хэдэн жилийн хугацааг ардаа хийсэн байна. Нэг хэсэг Монгол үндэснийхээ ёс заншил битгий хэл дээл хувцсыг хүртэл хараад “муухай, бүдүүлэг”-ээр нь дуудаж, нүүдэлчдийн биш иргэншсэн орнуудын соёлыг дуурайх гэж хэрэндээ л хичээсэн. Харин саяхнаас “Сэгсгэр ч гэсэн ээж минь, Сиймхий ч гэсэн гэр минь” гэдгийн үлгэр болж, нүүдэлчдийн уламжлалт соёл, ёс заншлаа сайхан байсныг нь харж, тэрхүү Монгол уламжлал зөвхөн бидэнд зориулагдсан юм байна гэдгийг ойлгож эхэлж байх шиг. Өөрсдөө чадаагүй ч гэсэн үр хүүхдүүдээ уламжлалт ёс заншилдаа сургана гэдэг авууштай хэрэг. Бидний өвөг дээдсийн ахуй нь тэр чигтээ л “сургууль” байж. Хүн хүндлэх, хүнийг хайрлах, өр зөөлөн сэтгэлтэй байж зөв амьдрах арга ухааныг өдөр тутмын амьдрал ахуйгаараа л сургадаг байснаас биш одоогийнх шиг хэрхэн сайхан сэтгэлтэй байх тухай хэн нэгний бичсэн номноос өөрийгөө олох гэж хайдаг байсангүй. Бидний хойчийг үргэлжлүүлэх бяцхан үрсээ хэтэрхий “иргэншиж”, хэн нэгнийг үзэн ядахдаа ч, бусдын амийг хөнөөхдөө ч сэтгэл нь эмзэглэдэггүй “нийгмийн робот” хүн болгохгүйн тулд бид эрт дээр үеэсээ өвлөн, уламжлагдаж ирсэн тэрхүү арга ухаанаар хүмүүжүүлэх нь зүйтэй гэж санагдах юм.
Дээхэн үеийн хүрээ хүүхэн, харчуулын адилаар “гангарсан” цэцэрлэгийн багачуулын зураг сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд багагүй анхаарал татав. Өхөөрдөхийн хажуугаар үндэсний өв соёлоо үр хойчдоо үнэ цэнтэй чигээр нь өвлүүлэн үлдээхэд хүчин чармайж буй сургууль цэцэрлэг боловсролын байгууллагыг дэмжиж, сайшаах нь зүйн хэрэг хэмээн зорьж байна. Тиймээс орчин цагийн “хүрээ гангачуул”-ын зургийг үлгэр дуурайлын үүднээс уншигчиддаа нийтлэн хүргэж байна.
"Хүрээний гангачуул" | ||
Үзсэн: 2935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.