![](/uploads/201312/news/thumb/4bb76816e6df86d709cef9f2fc343b0a_x3.jpg)
Монгол улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Одоогоор зээл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд энэ оны зээл олголт 25-ны өдрөөр дуусгавар болох аж. Харин ирэх оны нэгдүгээр сарын 15-аас хойш дахин олгогдож эхлэх бөгөөд энэ хооронд арилжааны банкууд жилийн эцсийн тайлангаа гарган, нэгтгэх ажил явагдах юм.
Орон сууцны ипотекийн зээлийн хүрээнд энэ сарын 2-ны өдрийн байдлаар 470.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, 645.6 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлээд байгаа билээ.
Оны эцсээр ипотекийн зээл түр завсарлана | ||
Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.