Шууд Chart

Петр Порошенко: Авлига бол Украйны хамгийн том асуудал мөн

2018-02-21 17:00:00

Украйн Улсын хувьд авлига өмнө нь ч, бас одоо ч хурц асуудал хэвээр байгаа учраас Киев хотод Авлигын эсрэг хараат бус шүүхийн байгууллага бий болгох шаардлагатай байна гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Австрийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Авлига цаг ямагт төрийн шийдвэрлэвэл зохих томоохон асуудал байсан бөгөөд одоо ч хэвээр байна гэж Порошенко онцолжээ. Тиймээс Украйны Ерөнхийлөгч гадаадын зээлдэгч нарт авлигын эсрэг шүүх байгуулна гэх амлалтыг өгчээ.

Түүнчлэн тэр барууны орнуудын тусгай албадтай улс төрч, төрийн албан хаагчдын хилээр гаргасан хууль бус хөрөнгийг буцаах чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөгөө сэтгүүлчдэд танилцуулсан байна.


Петр Порошенко: Авлига бол Украйны хамгийн том асуудал мөн  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй