
Хүүхэд багачууд гэлтгүй өсвөр насны хүүхдүүдийн хамгийн дуртай хичээл бол зургийн хичээл байдаг. Хүүхдүүд төсөөлөлдөө болон өмнөө байгаа зүйлийг цаасан дээр дуурайлган буулгахын тулд хичээнгүйлэн чармайж зурж эхэлдэг. Харин өнөө үед зургийн хичээл технологийн шинэ бүтээлийн ачаар улам л илүү их хөгжиж, мөн илүү зугаатай, сонирхолтой болоод байна. Үүний нэг бол 3D үзэг юм.
Үзгээрээ зургаа зурангаа дуртай тоглоомоо хэвлэн гаргах боломжтой энэ төхөөрөмжийг “3Doodler” хэмээн нэрлэдэг байна. 3D принтерээр аливаа биет материалыг хэвлэн гаргах технологи хөгжөөд удаагүй байгаа. Бидний энэ харж байгаа үзэгний “3Doodler” төсөл хэрэгжээд аль хэдийнээ 5 жилийн хугацааг ардаа орхисон байна. Энэ богинохон хугацаанд хэвлэгч үзэгний технологи улам сайжирч, ашиглахад илүү хялбар болжээ. 3D принтерийн хэвлэх зарчмыг үзгэнд суурилуулж өгсөн нь шинэ өвөрмөц шийдэл болж өгсөн. Өөрөөсөө өнгө өнгийн хуванцар зураасан зүйлийг гарган хооронд нь холбон тоглоно гэдэг үнэхээр л зургийн хэрэгслийн дараагийн шинэ эрин үе ирснийг харуулж өгч байгаа юм. Ажиллах зарчим маш энгийн. Үзэгний төгсгөл хэсэгт өнгө өнгийн будгийг халааж, шингэрүүлэн, гаргах зарчмаар ашиглана. Тэгээд л өөрийнхөө төсөөлж байгаа тэр бүхий л зүйлийг зурангаа бодит болгох боломжтой болно.
Нэг удаагийн цэнэглэлтээрээ нэг цаг орчим ашиглаж болох бөгөөд дараа нь мэдээж дахин цэнэглээд үргэлжлүүлэн зурах боломжтой. Хамгийн сүүлд гараад байгаа “Смарт” нэртэй гурван хэмжээст биетийг гаргах боломжтой хэвлэгч үзэг илүү боловсронгуй болж өгсөн. Энэ үзгээр хүүхдүүд балар эртний үлэг гүрвэл, үлгэрийн баатар, автомашин, байшин барилга, ан амьтад гээд төрөл бүрийн зүйлийг зурж, бас хэвлэж болно. Шинэ загварын “Hexbug” багцын хэвлэгч үзэг энэ оны 5 дугаар сараас эхлэн худалдаанд 60 ам.доллараар борлуулагдаж эхлэх юм байна. Харин Стэм Сэриэс загвар нь 20-30 ам.доллар бол дүүдлмолдс загвар нь ердөө 15 ам.долларын үнэтэй байх юм байна.



“3Doodler” хэвлэгч үзэг хүүхдийн бүтээлч чадварыг хөгжүүлнэ | ||
Үзсэн: 1975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.