Шууд Chart

Бүлэглэн дээрэмдсэн хэргийг шуурхай илэрүүлжээ

2018-02-21 14:11:31

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өнгөрөгч хоногт үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших худалдааны төвийн хажуу талаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ш-ийн савхин цүнхтэй эд зүйлийг Төв аймгийн харьяат 18 настай, эрэгтэй Э нь бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг шуурхай илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улиастайн хуучин эцэст дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллийн дагуу шалгаж иргэн Г-ын “IPhone-5” гар утсыг Төв аймагт оршин суух хаягтай 18 настай, эрэгтэй М нь дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.


Бүлэглэн дээрэмдсэн хэргийг шуурхай илэрүүлжээ  
Үзсэн: 1370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй