Шууд Chart

Виртуал технологи бүхий хаданд авиралтын төхөөрөмж ...

2018-02-21 14:32:05

Уулын спорт дундаа хамгийн их тэсвэр тэвчээр, эр зориг, чадвар шаардсан төрөл бол хаданд авиралтын спорт байдаг. Энэ спортоор хичээллэхийг хүсэх залуусын тоо жил өнгөрөх тусам улам нэмэгдсээр байна. Тэгвэл энэ төрлийн спортыг хөгжүүлэх зорилготойгоор бүтээж, зах зээлд нийлүүлээд байгаа виртуал технологиор хангагдсан “Augmented climbing wall” нэртэй хадан авиралтын төхөөрөмжийг танилцуулж байна. Финландын “Valo Motion” нэртэй компанийн бүтээсэн энэ төхөөрөмж нь одоогоор дэлхийн 30 гаруй улсын зах зээлд нэвтрээд байгаа аж.

Хаданд авиралтын спортоор хичээллэхийг хүсэж, эрмэлзэж байгаа анхлан суралцагчид шууд хаданд авиралт хийх боломжгүй. Яагаад гэвэл энэ маш их эрсдэлтэй. Хамгийн түрүүнд тусгай заал, танхимд засаж, тоноглосон хиймэл хаданд авиралт хийн, дадлагажих шаардлагатай. Тэгвэл бидний танилцуулж байгаа энэхүү хаданд авиралтын виртуал төхөөрөмж авирах техникийг дүрслэл, зураглалын тусламжтайгаар зааж сургадаг байна. Хамгийн хялбар шатнаас хамгийн хэцүү дасгал сургуулилтыг хүртэл хийх боломжтой. Үүнээс гадна хөгжилтэй тоглоом тоглож, чадвараа хөгжүүлж болно.

Хурц, мохоо, жижиг, том хэмжээтэй хадны хэлтэрхий дээр хэдхэн хуруугаараа зүүгдэн өөд тэмүүлэх энэ спортыг хөгжилтэй тоглоом болгон салбарт нэвтрүүлж байгаа явдал нь мэргэжлийн бус хүмүүсийг өөртөө татан, энэ төрлийн спорт руу татан оруулах нэгэн соронз болж өгсөн байна. Компьютерийн программ хангамжаар хангагдсан виртуал технологи бүхий хаданд авиралтын төхөөрөмжийг ашиглахын тулд зүгээр л гараараа хүрэхэд хангалттай. Учир нь тус хадны чулуугаар тоноглогдсон хавтан мэдрэгч дэлгэцтэй учир төрөл бүрийн техникийн үзүүлбэрүүдийг хийж сурахад илүү амар хялбар байх болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Виртуал технологи бүхий хаданд авиралтын төхөөрөмж ...  
Үзсэн: 2048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй