![](/uploads/201312/news/thumb/ab835670528b4b385fd4097200f9ce2b_x3.jpg)
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.4 хувь, өмнөх 7 хоногтой 0.5 хувиар өсчээ. Тухайлбал, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байв. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, өмнөх 7 хоногоос 0.2 хувиар өссөн байна.
Мөн дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.4 хувь, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар өссөн байна. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.2 хувь, өмнөх 7 хоногоос 3.2 хувиар өссөн байлаа. 1-р зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байв. 2-р зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар өсчээ.
Гол нэрийн барааны үнэ 1.4 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.