Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэж заасны “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасныг зөрчсөн гэсэн дүгнэлтийг 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан билээ.
Энэ шийдвэрийг Улсын Их Хурал 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоороо хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн байна.
Тиймээс уг маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлтэй хийхээр товлоод байгаа аж.
Тиймээс уг маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлтэй хийхээр товлоод байгаа аж.
Үндсэн хуулийн цэц хуралдана | ||
Үзсэн: 1280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.