![](/uploads/201312/news/thumb/f191e3ba6318940f5e9a07eb11b06b4c_x3.jpg)
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, үхрийн ястай мах 0.5 хувь, адууны мах 0.5 хувиар өсч, үхрийн цул мах 1.5 хувь, ямааны мах 0.8 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн ястай мах 1.4 хувь, үхрийн цул мах 0.6 хувь, адууны мах 0.3 хувь, ямааны мах 1.0 хувиар өсчээ.
Махны үнийг дундачлан үзүүлбэл, 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6710 төгрөг, хонины цул мах 6780 төгрөг, үхрийн /ястай/ мах 7755 төгрөг, үхрийн цул мах 9020 төгрөг, ямааны мах 4950 төгрөг, адууны мах 5780 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн цул мах 0.6 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.