Норвеги Улсын газрын тосны баялгийг хариуцан зохицуулах үүрэгтэй Үндэсний сан хөмрөг нь одоогоор 1.028 их наяд ам долларын хөрөнгөтэй. Дэлхийн хамгийн том тус үндэсний санг Норвегийн төв банк удирддаг бөгөөд улсынхаа компаниудад хөрөнгө оруулалт хийж ажилладаг.
2016 оны Олон улсын валютын сангийн тайланд дурдсанчлан авлига жил бүр дэлхийн нийт баялгийн 2 хувийг эзэлж, эдийн засгийн шударга хуваарилалтыг үгүй хийдэг байна.
Иймд Норвеги Улсын үндэсний сан хөмрөг өөрийн хөрөнгө оруулдаг 9 мянган компанидаа авлигатай тэмцэх илүү хатуу шалгуур тавьж ажиллах шаардлага тавьж байна. Ялангуяа мэдээлэгчийг хамгаалах чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг сануулжээ.
Хөрөнгө оруулагч компаниуд авлигатай тэмцэнэ | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.