Шууд Chart

2017 оны "Авлигын төсөөллийн индекс" зарлагдлаа

2018-02-23 10:38:15

Өнөөдөр олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2017 оны "Авлигын төсөөллийн инде кс"-ийг зарлалаа. Монгол Улс 36 оноо авч өмнөх оны үзүүлэлтээс 16 байраар ухарч 103 дугаар байранд эрэмбэлэгджээ. Өнгөрсөн жил 15 байраар ухарч 87 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн дотор 31 байраар ухарсан байна.

Тус судалгаанд нийт 180 орныг хамруулан авлигын түвшинг нь 0-100 оноогоор дүгнэжээ. Энэ жил улс орнуудын гуравны хоёр нь 50-аас доош буюу дунджаар 43 оноо авчээ. Шинэ Зеланд  89, Дани 88 оноо буюу хамгийн өндөр оноонууд авч нэг, хоёрдугаар байранд тус тус жагсаж байна.


2017 оны "Авлигын төсөөллийн индекс" зарлагдлаа  
Үзсэн: 1642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй