
Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 9. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Хий
Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Танд өнөөдөр таагүй үйл явдлууд тохиолдоход тэгтлээ их гайхах хэрэггүй. Учир нь эгэл зүйлс од эрхэстэй харшилсан өдөр байдаг шүү дээ. Та хурцаар тусгаж, сөрж тэмцэхгүй тайван байвал ийм цаг үе өөрөө яваад өгнө. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцаж осол гэмтлээс сэргийл. Нэгэн зэрэг олон зүйл хийх гэсний хэрэггүй. Олон төрлийн сэдвээр ном уншиж мэдлэгээ зузаатгаж чадвал танд нэн ашигтай өдөр болно. Хайр дурлалын харилцаанд зарим нэг бэрхшээл тохиолдох бөгөөд түр зуур тус тусдаа байвал илүү дээр байж мэднэ.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ амралтын өдрөөрөө та амар тайван чөлөөт цагаа өнгөрөөх хэрэгтэй. Ямар нэгэн хүнд хүчир ажилд өөрийгөө зориулах хэрэггүй ч зүгээр хэвтэх нь бас тийм ч сайн шийдвэр биш. Мөн од эрхэсийн энэ үеийн хөдөлгөөн биеийн эрүүл мэнд хэв галбиртаа анхаарах цаг болсон дохио ирүүлэх болно. Тиймээс өдөр бүр фитнесийн дасгал хийж хоолны дэглэмдээ анхаар.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ганцаараа байх боломжийг алдалгүй дотоод сэтгэлээ сонсохыг хичээ. Үүнийг олоход бясалгал нь нэг төрлийн сайн арга болно. Таны өөртөө итгэх итгэл бусдыг татах болно. Найз нөхдийн хооронд зөрчилдөөн үүсэх магадлалтай байна. Найзуудад тань мөнгөний асуудал гараад байна. Үүнд хутгалдахаас болгоомжил. Өдрийн зарим хэсгийг дэлгүүр хэсэн өнгөрөөж болох бөгөөд ялангуяа хилийн чанадад аялахыг бодож байгаа бол хувцасны шүүгээндээ сонирхолтой зүйлсийг нэмж болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Мэлхийн ордынхонд романтик харилцаа асуудал авчирч болзошгүй. Од гаригийн зөрчилдөөнөөс болж үүсэх стрессээ зохицуулж чухал хүмүүстэйгээ дайсагналцахгүй харьцаатай бай. Энэ нь таниас нилээд тэвчээрийг шаардах ч хожим тустай. Гэнэтийн хайр гай дуудна. Нээлттэй үнэнч холбоо харилцаан дээрээ өөрийн мэдрэмжээ товч бөгөөд тодорхой илэрхийлэх нь амар амгалан байж, бие биенээ ойлгоход хамгийн сайн арга. Спорт эсвэл бүжиг, бусад бүтээлч дасгалыг үр дүнтэй хийснээр сэтгэлийн дарамт ачааллаасаа салах болно.
АРСЛАН (7/23-8/22)
Сэтгэл хөдлөлөө хянаж чадвал ихээхэн үр дүнг авчрах болно. Бүтээлч авъяасаа дахин нээснээр олон шинэ санаанууд төрөх болно. Шинээр хайр дурлалын харилцаа эхлүүлэх нь таны хүсч байсан мэдрэмжийг өгч чадахгүй л болов уу. Тиймээс зүгээр л зөнд нь орхи. Магадгүй тэр хүн танд тохирох хүн биш байж болох юм. Тиймээс та дахин өөр хүнийг эрж хайхыг хүсэх бололтой. Шударга байж чадвал амьдрал тань илүү амар байх болно. Хэрвээ зүгээр л зугаацах гэж байгаа бол хайр дурлалын харилцаа эхлүүлэх хэрэггүй. Хайр зөвхөн хүсч байгаа хүнд л ирдэг.
ОХИН (8/23-9/22)
Өөрийн сэтгэл хөдлөлөө тэр болгон илэрхийлээд байдаггүй охиныхон хүртэл сэтгэл нь хөдөлсөн өдөр байна. Од эрхэс энэ өдөр танд сэтгэлийн их баярыг төрүүлэх учрал бэлдсэн. Мэдээж та гэртээ биеэ оторлоод хэвтэж байвал түүнийг хүртэх эрхгүй болно. Өнөөдөр та бусад хүмүүсийн асуудлыг зохицуулж, урам зоригийг нь сэргээ. Эсвэл нь ном уншиж, бясалгал хийгээрэй. Нийгмийн үйл ажиллагаанд оролц. Гэртээ байхдаа тайван сайхан байдлыг танд өгөх мөчийг санаачлан бүрдүүл.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөрийгөө итгэлтэй, амжилттай байхаа мэдэрнэ. Олонхи жинлүүр аялалд явж танилынхаа хүрээг өргөтгөнө. Өнөөдөр согтууруулах ундаанд хэт автаж болохгүй. Хайртай хүндээ сэтгэл дундуур байж асуудлаа шийдвэрлэх талаар их бодно. Хайртаасаа болгоомжлох хэрэггүй. Илэн далангуй ярилц. Мөнгөний талаар сэтгэл зовох ч маргааш юу чухалыг ойлго.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр танд од эрхэсийн зүгээс үзүүлж буй хүчтэй нөлөөлөл мэдрэгдэнэ. Эерэг энерги бие сэтгэлдээ хуримтлуулахын тулд өөртөө тодорхой хэмжээний цаг хугацаа орон зайн орчин нөхцлийг бий болгохыг зөвлөж байна. Зөн совиндоо анхаарлаа хандуул. Таны дотоод дуу хоолой танд юу хийхийг чинь зааж өгөх болно. Хэрвээ гэр орны асуудал таны ажил төрлөөс чинь чухал байгаа бол эргэлзэлгүйгээр гэр орны асуудлаа түрүүлж шийд. Шинэ эд зүйл худалдан авах нь танд шинэ мэдрэмж өгөх болно.
НУМ (11/22-12/21)
Хэрвээ таны найз нөхөд танаас санхүүгийн туслалцаа хүсвэл шуудхан үгүй гэж хэлээрэй. Тэдэнд яг одоо итгэх хэрэггүй. Эс тэгвээс та зээлдүүлсэн мөнгөнийхөө барааг нэлээд урт хугацааны дараа л олж харах байх гэдгийг анхаар. Өнөөдөр таны биеийн байдал тийм ч таатай биш байгаа бол бага зэрэг дасгал хөдөлгөөн хийвэл тустай байх болно. Харин хайр дурлалын асуудалд одтой байна. Таны сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ дурлал байж болзошгүй. Сексийн харилцаанд орохоос бүү татгалз.
МАТАР (12/22-1/19)
Та өнөөдөр юу ч хийхээр төлөвлөсөн бай таны ажил уг төлөвлөгөөг тань өөрчлөх болно. Бухимдах хэрэггүй. Тулгарсан асуудлыг аль болох тайван хүлээж ав. Гэхдээ зарим матарууд өнөөдөр их тавгүй байх бөгөөд интернетээр хэсч, ном уншвал тайвширах болно. Та өнөөдөр маш ажилсаг байх болно. Та ажил мэргэжлээ дээшлүүлж цаашид сурахаар шийдэх бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байж чадна. Сурдаг найз нөхдөөсөө тусламж авч энэ талаар илүү их мэдээлэл цуглуул. Гэр бүлдээ зөв ойлголтыг төлөвшүүлэхэд анхаарч чадвал сайхан уур амьсгал бүрдэнэ.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр гэрээсээ гарч хүмүүстэй уулз. Танд сонирхолтой үйл ажиллагаа санал болгож, гайхалтай санаа өгөх олон хүмүүстэй танилцах болно. Олон хүнтэй уулзалт хийснээр шинэ бодлого гаргаж, өөрчлөлт хийх хүсэл төрнө. Ажлаа зохицуулан гэр бүлдээ анхаарах шаардлага гарна. Танд хувийн болон гэр орны асуудалдаа өөрчлөлт хийх хангалттай эрч хүч байна. Хэдийгээр зарим нэг хумх нь санамсаргүй буруу үйлдэл хийх боловч хайртай хүн тань таныг ойлгох болно. Ганц бие бол сохор болзоонд явахад тохирсон цаг. Бүтэлгүй байсан ч итгэл найдвараа хадгал. Эхний оролдлогоор л тохирсон хүнтэйгээ учирна гэж төсөөлөх хэрэггүй.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр дажгүй азтай байх тул эрсдлээ тооцоолон азын сугалаанд оролцох бага зэрэг мөрий тавихад тохирно. Дотно найз нөхдийн харилцаа хайр дурлал болж өөрчлөгдвөл гайхах хэрэггүй. Таны санхүү, өмч хөрөнгө тань дэлгүүр хэсэхээс илүү санхүүгийн давуу талаа өсгөх шаардлагатай байгааг сануулна. Нөхцөл байдалд тааруулан азаа үзэж хожиж болох ч энэ нь түр зуурынх гэдгийг хатуу сана.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.