Шууд Chart

Танзаны далай доорх гайхалтай зочид буудал

2018-02-25 14:23:01

Танзаны Пеемба арлын Маанта резорт жуулчдыг татах маш гайхалтай санаа хэрэгжүүлсэн нь далай доор орших зочид буудал юм. Энэхүү зочид буудлын өрөөнүүд нь далайн доор 4 метрийн гүнд оршино. Зочид буудлын өрөө яг ямар байдаг, тийм л стандарттай боловч энд нэг зүйлээрээ өөр. Тэр бол далайн гүн дэх амьдралыг тольдон харах боломжтой шилэн цонх.

Шилэн цонх танд далайн доорх амьдралыг 360 градуст бүхэлд нь харуулна. Өрөөний үйлчилгээ болон оройн зоог, уух зүйлс гээд бүхнийг Маантай резортоос завиар зөөн танд үйлчилнэ. Харин энэхүү зочид буудлын үнэ тийм ч хямд биш. Далайн доорх зочид буудлын өрөөнд та нэг хоногийг өнгөрүүлэхэд 1500 доллар төлөх хэрэгтэй болно. Түүнчлэн бас нэг гайхалтай зүйл нь гэвэл уг зочид буудал нь Зүүн Африкийн хамгийн алдартай шүрэн аралтай ойролцоо оршдог.

Энэхүү шүрэн арал нь эко системийн цогцолбор болсон газар гэж хэлж болно. Түүнчлэн арлын усанд дэлхийн ховор төрлийн загаснууд амьдардаг юм. 2016 оны тавдугаар сард, Маанта резорт уг далай доорх буудлаараа улсынхаа шилдэг байгууллагаар шалгарч байжээ.
















Танзаны далай доорх гайхалтай зочид буудал  
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.4.xxx] 2018-02-28 20:33
гайхалтай мэдээллийг өгсөн MNB-хэндээ баярлалаа ажилын өндөр амжилтыг хүсье

Бидэнтэй нэгдээрэй