![](/uploads/201312/news/thumb/fa092dc1a2e6ec78e6a572b79278efc0_x3.jpg)
Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Сан хөмрөгийн департаментын террорист үйлдлийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан Дэд сайд Даниел Глэйзерийг 12 сарын 12-ндТөрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр тал санхүүгийн гэмт хэрэгтэй хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд тэмцэхийн чухлыг тэмдэглэж, энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов. АНУ нь санхүүгийн гэмт хэрэг тэр дундаа мөнгө угаах үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тууштай тэмцэж ирсэн бөгөөд ийм төрлийн гэмт хэрэг, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн буйг Даниел Глэйзер онцлон мэдэгдэв.
Сан хөмрөгийн дэд сайд Монгол Улсын Хууль зүйн сайд болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд,Монголын арилжааны банкны удирдлагуудтай мөн уулзалт хийв.
АНУ-ын сан хөмрөгийн дэд сайдыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1263 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.