Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын наймдугаар багийн иргэн А-гийн адуу хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрэн сурвалжлах явцад тус сумын наймдугаар багийн нутаг дэвсгэр болох “Асгат” гэх газар ОХУ-ын БН Тува улсын дөрвөн иргэн хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, гэмт этгээдүүдийг саатуулаад байна.
Хил орчимын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.
Хил дамнан мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэв | ||
Үзсэн: 1172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.