Шууд Chart

Авлигын нөхцөл байдлыг онлайнаар хэлэлцэж байна

2018-03-01 09:05:00

Авлигатай тэмцэх газраас орон нутаг дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдлыг аймаг тус бүрт онлайн хурлаар хэлэлцүүлж байна. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн оны 11 дүгээр сард 21 аймаг, 94 суманд ажиллаж, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган тусалж, авлигын нөхцөл байдлыг тодорхойлсон бөгөөд энэ дүнгээ онлайн хэлбэрээр хэлэлцүүлж байгаа юм.  

Одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Говьсүмбэр аймгийн удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулаад байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдлыг танилцуулах онлайн хуралд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцсонгүй. Харин Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар Улаанбаатар хотод албан ажилтай яваа тул оролцоогүй байна.

Орон нутагт нь үүсээд байгаа авлигын нөхцөл байдлын талаар хэлэлцэх онлайн хуралд идэвхтэй оролцож авлигатай тэмцэх хүсэл зориг, удирдлагын манлайлал гаргахыг Авлигатай тэмцэх газраас аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүсч байна. Хэлэлцүүлгээс Зөвлөмж гаргаж аймгуудад хүргүүлэх бөгөөд Авлигатай тэмцэх газар 2018 оны 9-11 дүгээр сард орон нутагт ажиллаж, хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцана.


Авлигын нөхцөл байдлыг онлайнаар хэлэлцэж байна  
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй