Шууд Chart

Г.Дорждулам: Хүүг минь олж өгсөн цагдаагийн алба хаагчдад маш их баярлаж байна

2018-03-01 10:39:29

Алга болсон хүүг эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган олсон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдад талархал ирүүллээ.

Тус дүүргийн иргэн Г.Дорждуламаас “Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар даргатай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон, тус хэлтсийн алба хаагч цагдаагийн ахмад н.Ганзориг, 15 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч н.Гансүх нарт талархсанаа илэрхийлье. Манай 12 настай хүү ор сураггүй алга болоход цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эрүүл саруул оллоо. Цагдаагийн сүр хүч, хүний төлөө гэсэн зүрх сэтгэлд нь чин сэтгэлээсээ талархаж байна. Монголын цагдаа иргэдийнхээ төлөө цохилох зүрхтэй байгааг мэхийн хүндэтгэе. Та бүхний амаргүй алба саадгүй байг” хэмээсэн талархал ирсэн байна.

Тэрбээр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудсаар дамжуулан алба хаагчдад баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Албан үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагчдадаа амжилт хүсье.


Г.Дорждулам: Хүүг минь олж өгсөн цагдаагийн алба хаагчдад маш их баярлаж байна   
Үзсэн: 2955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Гэрэл [202.131.245.xxx] 2018-03-01 15:59
Цагдаа нь сайн ажиллаад л хэрэг илрүүлээд л прокурор шүүх хоёр нь хахуул өмхээд л хэрэгсэхгүй болгоод байдаг юм биш үү.
Зочин [202.131.225.xxx] 2018-03-01 15:58
Миний цагдаа намайг хамгаална.
Зочин [66.181.176.xxx] 2018-03-01 14:44
Ер нь цагдаа бас р болсон байна лээ. Хуулиас гадна бас хүнийг,хэргийг дүгнэх цэгнэх ухаан гэж байх ёстой юм билээ.

Бидэнтэй нэгдээрэй