Шууд Chart

Баяртай... Нелсон Мандела

2013-12-16 08:32:44

Нобелийн шагналт,  Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела 12 сарын 05-ны өдөр өвчний улмаас 95 насандаа таалал төгссөн. Оршуулах ёслол өчигдөр түүний төрсөн тосгон Кунуд болов. Талийгаачийг оршуулах ёслолд Нелсон Манделагийн гэр бүл, найз нөхөд, дэлхийн алдартнууд зэрэг  5000 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний дунд Их Британийн ханхүү Чарльз, жүжигчин, хөтлөгч Опра Уинфри зэрэг дэлхийн алдар суутнууд байлаа. Гашуудал зарласан  7 хоногт талийгаачтай хэдэн зуун мянгаар тоологдох хүн хүндэтгэл үзүүлэн салах ёс гүйцэтгэсэн аж.

Өнгөрсөн Бямба гарагт Нельсон Манделагийн шарилыг Преториа дахь Уотерклуфын агаарын хүчний баазаас тусгай хамгаалалттайгаар цэргийн онгоцоор тээвэрлэн төрсөн нутагт нь авч  ирсэн байна. Өвөг дээдсийнхний ёс уламжлалаар талийгаачийг хүүхэд насаа өнгөрүүлсэн Кунуд оршуулж байгаа юм. Шарилыг төрөлх  нутагт нь ирэхэд уламжлалт хувцсаараа гоёсон соса хүмүүс угтан бүжиглэж, “Гэртээ ир дээ, Мандела. Нар жаргаж байна” хэмээн дуулцгааж байжээ.

Ёслолын гол утга санаа нь Нелсон Мандела амьд сэрүүн бус боловч эргэн ирсэн нь тосгонд нь аз жаргал авч ирж байна хэмээн бэлгэдэж байгаа аж.  Ёслолын арга хэмжээ цэрэг цагдаагийн өндөр хамгаалалтан дор явагдсан байна.   Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жейкоб Зума олон нийтийн өмнө Манделатай салах ёс гүйцэтгэхдээ  Манделаг “дэлхийг ойлгодог ардчилагч” гээд, “Тийм ээ, бид түүнийг санах болно. Тэр бол бидний эцэг, бидний хамгаалагч байсан. Тэр онцгой нэгэн. Бид үргэлж таныг сэтгэл зүрхнийхээ гүнд хадгалж явах болно” хэмээв.   

Нелсон Манделаг оршуулсан Куну тосгон нь Иоханнесбург хотоос 700 км-ын зайтай байдаг аж. 

Талийгаачийн  шарилыг хийх хайрцагийг түүний ач хүү Mандла Мандела арслангийн арьсаар бүтээн авч яваа нь...

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Манделагийн экс эхнэр Винни Мадикизела Мандела, зүүн талд нь түүний бэлэвсэн эхнэр Граци Мачель нар 

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума оршуулгын ёслолын үеэр үг хэллээ.

Опра Уинфри, Ричард Брансон нар  оршуулгын ёслолд оролцож байна.

Cape Town хотын City Hall-ын урд байршуулсан  том дэлгэцээр оршуулгын ёслолыг  харж буй иргэд харуусан уйлж байна.

Мандела гэр бүлийн гишүүд, зочид оршуулгын ёслолд оролцож буй нь...

Нелсон Манделагийн ач охин Нэнди Мандела ёслолын үеэр үг хэлэв.

Талийгаачийн бэлэвсэн эхнэр Граци Мачель

Салах болон оршуулах ёслолыг ӨАБНУ даяар шууд дамжуулжээ.

Францын экс ерөнхий сайд Ален Жуппе, төв болон Лионел Жоуспин нар оршуулгын ёслолд оролцлоо.

 

Нийтэлсэн: Web admin

Баяртай... Нелсон Мандела  
Үзсэн: 2753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй