Шууд Chart

Цахим сургалт зохион байгууллаа

2018-03-02 11:15:24

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт болон “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2018 онд явуулах албаны сургалтын хөтөлбөр төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа ажил, арга хэмжээг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор /2018.03.01/ цахим сургалтыг зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Р.Бат-Оргил, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах нар алба хаагчдад мэдээлэл хийсэн юм.

Сургалт, мэдээлэлд нийслэл болон аймгууд дахь цагдаагийн газар, хэлтсийн хүний нөөц, сургалтын ажил эрхэлсэн алба хаагчид онлайнаар холбогдон оролцож, харилцан санал солилцсон нь онцлог боллоо.


Цахим сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй