Шууд Chart

Шударга ёсны сургалтыг жүжигчилсэн хэлбэрээр явуулж байна

2018-03-02 13:20:06

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг  зохион байгуулах чиг үүргийн хүрээнд хүүхэд багачуудад  гэр бүл, боловсролын байгууллагаар нь дамжуулан  шударга ёсны үзэл, хандлагыг бага наснаас нь төлөвшүүлэх зорилгоор Монголын Сурагчдын холбоо төрийн бус байгууллагатай хамтран олон ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн 20 гаруй сургуулийн бага ангийн сурагчдад авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, шударга ёсыг эрхэмлэх дадлыг хэвшүүлэх зорилготой сургалтыг “Туулай хүүгийн адал явдал” зохиолоор жүжигчилсэн хэлбэрээр явуулж эхлээд байна. Монголын Сурагчдын холбоо төрийн бус байгууллагатай  хамтран хэрэгжүүлж буй  энэ ажлыг Улаанбаатар хотоос гадна Дорнод, Орхон, Хөвсгөл, Өмнөговь аймагт зохион байгуулна.

Цаашид “Туулай хүүгийн адал явдал” зохиолыг баяжуулж, энэ сургалтад эцэг, эх, боловсролын байгууллага буюу багш, сурган хүмүүжүүлэгчдийг түлхүү татан оролцуулахаар төлөвлөж байна.


Шударга ёсны сургалтыг жүжигчилсэн хэлбэрээр явуулж байна  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй