Шууд Chart

Та бүхнийг гомдоож байсан бол уучлаарай ...

2018-03-02 14:11:02

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, Нийслэлийн цагдаагийн газрын Түр хамгаалах байранд байрлаж, хамгаалалтад авагдсан иргэнээс талархлын захидал, шүлгийн хамт ирүүлжээ.

Тус захидалд, "Сайн байна уу? Юуны өмнө санал хүсэлтийн хайрцагт санал хүсэлт хийх болсонд туйлын их баяртай байна. Санал хүсэлт хүлээн авч байгаа танай хамт олонд 2018 ондоо аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөж байна.

Гадаанаас сайхан халуун сэтгэлээр угтан үйлчилж байгаа танай хамт олонд охин, хүү бид гурвын зүгээс баярласан талархсанаа захидлаар илэрхийлж байна. Та бүхнийг гомдоож байсан бол бүгдээс чинь чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Танай хамт олонд өөрийн сэтгэлээс зохиосон нэг шүлгийг зориулж байна. 107-ийн хамт олондоо жил жил шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж байна." гэжээ.

 

Та бүхнийг гомдоож байсан бол уучлаарай ...  
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй