Шууд Chart

Мөнгө угаахтай тэмцэх зорилгоор телевизийн нэвтрүүлэг бэлтгэнэ

2018-03-02 14:25:59

Энэ сараас эхлэн Их Британийн мөнгө угаахтай тэмцэх зохицуулалт нь мөрдөгдөж эхлэх бөгөөд түүний зэрэгцээ Аюулгүй байдлын сайдын эхлүүлсэн кампанит ажлын хүрээнд телевизийн олон ангит нэвтрүүлэг ч мөн гарч эхлэх ажээ.

Үндэслэлгүй хөрөнгийн шийдвэр гэх шинэ зохицуулалтын дагуу эрх бүхий байгууллагууд худалдан авагчийн орлогоос давсан 50 мянган фундын хөрөнгийг битүүмжлэн, хураан авч болох ба худалдан авагч нь хөрөнгөө эргүүлэн авахын тулд хууль ёсны үүднээс тайлбарлах ёстой болох юм байна.

“The Telegraph” сонинд өгсөн Аюулгүй байдлын сайд Бэн Валасын ярилцлагад “Англи улсад жил бүр ойролцоогоор 90 тэрбум фунд угаагддаг бөгөөд энэ тоо нь тус улсын Батлан хамгаалах салбарын төсвийг хоёр нугалсантай тэнцэнэ. Иймд бид энэ явдалтай тэмцэх зорилгоор Лондон хотод амьдардаг, гэмт бүлэглэлтэй холбоо харилцаатай Орос гэр бүл хууль ёсны шахалтад орж буй тухай харуулсан “МикМафия” гэх нэртэй ТВ-ийн олон ангит  нэвтрүүлэг эхлүүлсэн. Энэ нэвтрүүлэг нь Үндэслэлгүй хөрөнгийн шийдвэрийн талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилготой юм” гэжээ.

Харин Оросын гэмт бүлэгтэй холбоотой болгосныг 2014 онд Оросын гэмт бүлэглэл Англи улсад бүртгэлтэй компаниудыг ашиглан 20 тэрбум фундыг Оросоос барууны банкуудаар дамжуулан угаасантай холбогдуулан оруулсан хэмээн тайлбарлажээ.

Уг зохицуулалт мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Транспэрэнси Интернэшнл байгууллага 4,4 тэрбум фундтай тэнцэх хэмжээний хөрөнгийг шалгах боломж нээгдлээ гэж мэдэгдсэн байна.


Мөнгө угаахтай тэмцэх зорилгоор телевизийн нэвтрүүлэг бэлтгэнэ  
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй