Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 16/

2013-12-16 07:00:00

 Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 14. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Сумъяа гараг.  Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.  Наран 08.45-д мандаж, 17.05-д жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Санаанд орж ирсэн оюунлаг ба бүтээлч санаанууд хэсэг хугацааны дараа үр шимээ өгөх тул санаануудаа дараа нь хэрэг болтол нь мартахгүй байх хэрэгтэй. Боломж бүрийг атгаж авч өөрийн авьяас чадвараа сорь. Хүүрнэл зохиол бодит байдлын тухай бичдэг зохиолчид жинхэнэ амьдралын нөхцөл байдал дээр тулгуурлан сонирхолтой ном сонин сэтгүүлийн өгүүлэл бичихийг хүснэ. Шинэ санаануудын солилцоо харилцан яриа таны оюун ухаанд үймээн бий болгоно. Бие даасан байдал танд аливаа ажлыг санаа зовохгүйгээр дуусгах чадварыг өгөх болно.


Хумхын орд (1/20-2/18): Урам зоригтой өдөр. Өнөөдөр аялал жуулчлал, өндөр боловсрол, шашин шүтлэг, гүн ухааны асуудал бүгд байна. Танд таныг хойш нь чангааж буй дотоод айдас байх болно. Шинэ хоол туршиж үзэх, гадаад кино үзэх зэргээр эргэн тойрон дахь ертөнцөө таньж мэд. Шинээр аз сорьсон зүйл хийх нь таны амьдралыг сонирхолтой болгож, залуужуулах болно. .

 

 

Загасны орд (2/19-3/20) Ашигтай өдөр. Хийх алхамаа сонгож энэ өдрийн ихэнхи санал солилцоо нөхөрсөг, таатай байх болно. Сүүлийн хэд хоногийн туршид та нарын олонхи нь элдэв будлиан ов зальтай тулгарсан тул буд гариг буцах хөдөлгөөнөө дуусгах дөхөж загасны ордод урагш хөдлөх хөдөлгөөндөө эргээд орох гэж байгааг мэдэхдээ баяртай байж магад. Олонхи хүлээлт сааталт арилах бөгөөд урд нь саад болж байсан сэтгэл зовоосон асуудлуудын шалтгаан ил болно.

Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Нийгмийн байдал онцгой сонирхол татна. Ажлын хөлс нэмэгдэнэ. Эргэн тойрны хүмүүс танд ямар их хайртайг мэдэрнэ. Сонирхсон зүйлээ биелүүлнэ. Ашиг орлого таны бодсоноос ч илүү байна. Ажлынхаа хугацааны тухай бод. Ямар нэг ажлын дуусах хугацааг өөрөө тогтоовол ашигтай байх болно. Энэ нь танд анхаарлаа илүү төвлөрүүлж, үр дүнд нь санасандаа хүрэхэд тусална.

Үхрийн орд (4/20-5/20): Таагүй өдөр. Өнөөдөр үхрийнхэн гэр орноо эмхлээд зогсохгүй мөн бодол санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэдний баялаг дотоод ертөнц нь бүтээлч уулзалтанд оролцох болон туршлага солилцоход хүргэнэ. Санаа нэгтнүүдтэйгээ харьцсанаар сэтгэл өргөгдөөд зогсохгүй амар амгалан баяр баяслыг мэдрэх болно. Цэвэр агаарт биеийн хөдөлмөр хийх нь таны сэтгэл санааг сэргээж хүнд бодлоос салгах болно.

Ихрийн орд (5/21-6/21): Дарамттай өдөр. Хурал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөе. Та энэ өдөр хөршүүдтэйгээ илүү дотно харилцааг үүсгэж чадна. Бөөгнөрсөн олон хүнээс дээшээ гарахаас илүү орондоо хэвтэж цагийг өнгөрөөх нь сайн сонголт юм. Гэсэн хэдий ч удаанаар өсөж байгаа уурыг дагах нь гэнэт дүрсхийн уурлаж хэрэг явдлыг сайн болгохын оронд улам муутгана. Одоо биеийн хүчний эрч хүч буурч багасах боломжтой дүгнэлт байна. Энэ нь хөдөлмөр шаардсан болон удаан үргэлжлэх үүрэг даалгавруудыг илүү сайнаар хошуучлан удирдах санал ирнэ.

Мэлхийн орд (6/22-7/22): Тусархаг өдөр. Ихэнх тань амьдрахын тулд амьдарч байгаа тул үүндээ анхаарах хэрэгтэй. Венус гариг таны бусад хүмүүсийн мөнгийг илтгэдэг нарны 8-р гэр болох Ихрийн орд руу ухарч байгаа тул даатгал, тэтгэвэр тэтгэмжийн төлөвлөгөө хөрөнгө оруулалтын бичиг зэрэг зүйлсийг хийгээд үзэхэд гэмгүй. Нууцлаг харилцаа тань илчлэгдэх тав тухгүй туршлагагүй сэтгэлийн хямралтайгаа тэмцэхэд их хэцүү байна


Арслангийн орд (7/23-8/22): Сонирхолтой өдөр. Дараагийн хэдэн өдрийн турш тааламжтай сайн нөхцөл байдал давамгайлна. Гэхдээ аминч зан, дүрсхийсэн уур цухалаа барьж байх нь зүйтэй. Үйл ажиллагаагаа амжилттай болгох гэж нэг их хүчтэйгээр дайраад байх хэрэг алга, зөвхөн эцэс төгсгөлгүй хүлээлт, саатлыг л тэвчих хэрэгтэй. Хэдийгээр урд нь бүх юм яг таг шийдэгдсэн мэт байсан боловч олон зүйлүүд төлөвлөсөн ёсоор болохгүй шинжтэй. Хайр дурлалын асуудал санаанд ороогүй байдлаар төгсөж болох юм.

Охины орд (8/23-9/22): Өөртөө итгэлтэй өдөр. Өнөөдөр таны бизнесийн ажил хэрэг ямар ч саадгүй урагшилна. Хэрэв та ямар нэгэн чухал уулзалт бизнесийн хуралд оролцох ёстой бол орохынхоо өмнө өөрт хэрэгтэй бүх баримт материалаа бэлдээрэй. Ингэвэл та амжилттай байх болно. Хэрэв та зээл авахаар хөөцөлдөж байгаа бол батлан даагчаараа гэр бүлийнхээ ахмад гишүүнийг сонгох нь дэмий зүйл байж болно. Таны төлөө хэрэгтэй үед чинь туслаж чадахаар ойр дотны хүнээсээ 'асуугаад үзээрэй.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Анхаарал сарниулсан өдөр. Од гаригийн нөлөөллийн бүтээсэн хийх ёстой зүйлс, хийх ёсгүй зүйлс гэсэн урт жагсаалт гарч ирнэ. Онцгойлон төлөвлөгөөгүй ямар нэгэн зүйлгүй бол урагшлах гэсний хэрэггүй. Дүгнэлт, шийдвэрт хүрэхээсээ татгалзаж өөрийн авъяас чадвараа хэт өндрөөр үнэлэх хэрэггүй. Бал сараа тэмдэглэж байгаа жинлүүрүүд хамтрагчтайгаа үргэлж хамт байхаар адислагдана. Цагийг сайхан өнгөрүүлээрэй, гэхдээ мөнгө үрэх гэсний хэрэггүй.

Хилэнцийн орд (10/23-11/21):  Сайн дураараа буулт хийх хэрэггүй найзуудаа алдаж болзошгүй. Романтик үйл явдал, хөнгөхөн мөнгөтэй холбоотой саналуудаас зайлсхийгээрэй. Эдгээр нь сөрөг үр дагавар дагуулах болно. Өөрийн анхаарлаа төвлөрүүлж ажиллаж буй төсөлдөө хэрхэн төлөвлөгөө зохиох талаар бодоорой. Өөрөө өөртөө хариуцлагатай ханд.


Нумын орд (11/22-12/21): Аятайхан өдөр. Байгаа газарт тань хүчтэй ширүүн бороо орсон ч өнөөдрийн эрч хүч огт буурахгүй. Амьдрал бол боломж бололцоогоор дүүрэн байдаг. Өөдрөг байдал бусдад сайнаар нөлөөлдөг учраас таны гайхалтай санаануудыг хүлээн авч чадах хүмүүстэй цагийг өнгөрүүл. Ах дүүс хөршүүд тань туслах тул тулгарсан асуудлаа тэдэнтэй хуваалцаж ярилцан тэдний амьдралын туршлагаас сургамж ав. Тушаал дэвшиж, цалингаа нэмүүлэхийг хүсвэл боломжийн тодорхойлолттой өө сэвгүй товч намтартай байх хэрэгтэй.  

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 16/  
Үзсэн: 2355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй