Шууд Chart

Хүүхдүүдэд зориулсан уншдаг, сонсдог, үздэг ном хэвлэгдлээ

2018-03-04 13:52:31

Замын цагдаагийн алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн сурагч, хүүхдүүдэд гэртээ байх, гадуур явах, интернетээр аялах, автобус, такси, цахилгаан шатаар зорчих, замын хөдөлгөөнд оролцохдоо гэмт этгээдээс хэрхэн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгож, зөв дадал хэвшүүлэх зорилгоор шинэлэг байдлаар “AR” технологид суурилсан “Сурагчийн аюулгүй байдал” уншдаг, сонсдог, үздэг номыг бүтээж, хэвлүүллээ.

Уг ном нь ухаалаг гар утсаар дамжуулан бага насны хүүхдүүдэд дүрслэн үзүүлэх боломжгүй, төсөөлөн тайлбарлахад хэцүү зүйлсийг AR дэвшилтэт технологиор шийдвэрлэж, бага насны хүүхдийн сонирхол татсан, нас сэтгэхүйд нь тохирсон, танин мэдэхүйн мэдлэг олгох дуу, авиатай, дүрслэлтэй 3D-ийн тусламжаар биет хэлбэрээр харуулдагаараа онцлог юм. 

“Сурагчийн аюулгүй байдал” ном нь орон байрандаа байх, гадуур гарах үеийн аюулгүй байдал, замын хөдөлгөөн, интернет орчин, хулгай, дээрэм түүнчлэн мансууруулах бодис, хүн худалдаалах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нийт 8 бүлэг сэдэвтэй юм.


Хүүхдүүдэд зориулсан уншдаг, сонсдог, үздэг ном хэвлэгдлээ  
Үзсэн: 1718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй