
Өмнөговь аймгийн Ноён суманд сумынхаа нэрээр нэрлэгдсэн "Ноён богд уул" гэж бий. Энэхүү уул бол нутгийнхны гол шүтээн бөгөөд Ноён богд уулнаас гадна "Гурван түшмэл уул", "Хүү", "Хатан сэврээ", "Толь хад" гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн бүхэн энд байдаг.
Ханын хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь Саран хөндий юм. Энд задгай сутай учраас аргаль, янгир, ирвэс гэх мэт ховор зэрлэг амьтад тохиолдоно. Саран хөндийн эхэн хавьд хүний алга хэлбэртэй нэг сонин хад байх бөгөөд ёроолоос нь рашаан ундардаг. Ханан хэцийн хад чулуунууд нь олон нүх сүв, хонхор гүдгэр ихтэй. Эдгээр хонхорт нь зуны аагим халуунаас хоргодохоор элдэв амьтад ороод нуугдчихдаг байна.
Харин олны анхаарлыг аргагүй тадаг "Толь хад" гэж бас энэ л сайхан хангайд байдаг байна. "Толь хад" нь Өмнөговь аймгийн нутагт "Ноён богд уул"-ын хойно, "Дүгнэн" уулын арын хананд 10 метр гаруй урт, 3 метр орчим өндөр том хадан цохионд байрлах бөгөөд хүн амьтны дүрс тод харагддаг гялгар гадаргуутай.
Эрт цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнхөрч гулсан бусад чулуулагтай хавиралдан үрэлдсэнээс үүсэж тогтсон хэмээн судлаачид үздэг. Энэ хад маш гөлгөр байсан боловч харамсалтай нь орос цэргүүд буугаар шүршсэнээс болж гөлгөр нь эвдэгдсэн ажээ.
Өмнөговь аймгийн "Толь хад"-ны тухай | ||
Үзсэн: 6323 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.