Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2018-03-08 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 08. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 22. Бархасвадь гараг.  Онгоц одтой, Хоёр хар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.

                          Барилдлага: Үл тохирох
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй
                          Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Танд олон асуудал тулгарахаас гадна, найз нөхөд тань танд гомдоллож хамтын ажиллагаа таагүй байх болно. Шинэ төлөвлөгөө зохиох, мөн шинэ төслөө түншүүдтэйгээ хэлэлц. Шинэ мэдээлэл, санал санаачлага олж авахад ихээхэн цаг зарцуулна. Үдээс хойш удирдлагуудтайгаа хэл амаа ололцох асуудал тулгарна. Та буруугүй ч үнэний төлөө зогсох үгүй нь таны сонголт байна. Шударга ёсыг уландаа гишгэсэн газрыг та сэргээж чадна. Ингэвэл аз жаргалаар бялхана.


ҮХЭР (4/20-5/20)

Ажилдаа шинэ технологи, арга барил нэвтрүүлбэл амжилтад хүрнэ. Хувийн бизнесээ эхлүүл. Ах эгч нараасаа тусламж авахдаа бардам зангаа гээх нь дээр. Тэд танд хамгийн хэрэгтэй үед туслах болно. Өөрийн хүслээ дагаж эрх чөлөөг мэдэрч таалагдсан нэгэнтэйгээ зугаацна. Эрх чөлөөтэй байхаар шийдсэн бол ганцаараа бүү үлд. Энэ сарын дундуур хайрын холбоо тогтоох гэж яарах хэрэгтэй.

 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сэтгэл ханамж нь ямар нэгэн аргаар эсвэл сэтгэл санааны байдлаар илэрнэ. Түрэмгий зангаа барьж ээдрээтэй нөхцөл байдлаас зайлсхий. Санхүүгийн болон хууль эрх зүйн асуудалд таатай. Гэвч ямар ч худалдан авалт болон худалдах хэлэлцээрийг маш болгоомжтой шалгаарай. Таны найдвартай, өөртөө итгэлтэй, зарчимч байдал түншүүдэд тань таалагдаж тэд өөрсдөө тань дээр ирнэ. Шинэ үүрэг даалгаварт бэлэн бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хууль бус арилжаа наймаа хийсэн хэрэгт холбогдохгүйн тулд бизнесийн аливаа уулзалт, хэлэлцүүлгийг нээлттэй, ил тод хийх хэрэгтэй. Ямар нэг зорилгоор хийсэн үйл ажиллагаа таны хүссэн үр дүнд хүрэхгүй бөгөөд та хаана алдаа гаргаснаа эргэн харахыг хичээ. Өөрийгөө зовоох хэрэггүй. Магадгүй энэ бүх асуудал хэн нэгний санамсаргүй үйлдлээс болж үүссэн байж болох бөгөөд та юу ч хийгээд нэмэргүй байх болно. Хэрэв таны харилцаанд ямар нэг асуудал гарсан бол өмгөөлөгч дээр яаран очих хэрэггүй. Эхлээд ямар нэг аргаар тайвшир. Ингэснээр мөнгөө хэмнэхээс гадна харилцаагаа ч мөн хамгаалж үлдэж чадна. Олон нийтийн үйл ажиллагаанд олон асуудал гарах бөгөөд энэ бүхэнд тэвчээртэй бай.


АРСЛАН (7/23-8/22)   

Танд хүн бүр бүгдийг өнгөрснөөр чинь хүлээн авахыг хүсч байгаа юм шиг санагдана. Дарга тань хэн нэгнийг халахыг хүсэх бөгөөд та тэр хүн нь байхыг хүсэхгүй байгаа бол хичээх хэрэгтэй. Харин од эрхэс зохист байрлалд шилжсэнээр хайр дурлал, ажил төрлийн харилцаа амжилттай байх болно. Хайрын харилцаандаа анхаар. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал тавь.


ОХИН (8/23-9/22)

Шинэ төсөл хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээрийг дуусгахаас зайлсхий. Асуудлыг өөрийн мэддэг уламжлалт аргуудаар хугацаанд нь шийд. Ухаан санаагаа төвлөрүүлж хэрэггүй зүйлд хүчээ барахаас сэргийл. Хамтрагч, гэр бүл, найз нөхдийн хоорондох харилцаанд бат бөх чанар шалгагдах болно. Найз нөхөр эсвэл эцэг эхийгээ гомдоох сэтгэлийг нь гонсойлгохгүйн тулд биеэ барихыг сануулж байна. Харин хайр дурлалын асуудалд одтой байна. Таны сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ дурлал байж болзошгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хийх ёстой үүрэг даалгавраа бүгдийг гүйцэтгэ. Албан тушаал дэвших, өөртөө боломж олгоход хамгийн тохиромжтой цаг. Мөн яг одоо танд цаашид ач холбогдолгүй ч саад учруулж буй асуудлыг холбогдох хүнд нь бүрэн даатгаж шийдвэрлэхэд тохиромжтой үе. Энэ өдөр шинээр аж ахуйн ажил, чухал яриа хэлэлцээр хийхэд тохиромжгүй. Харин өөрийн хариуцсан ажлаа ян тан хийж, анхаарлаа төвлөрүүлж чадвал нөлөө бүхий хүний ивээлд орох магад. Цаашдын өсөлт дэвшилтэнд хэт их өөр хүнд найдах нь эрсдэлтэйг тооц. Өөрийн бодолтой гэдгээ нотол.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Од эрхэсийн сөрөг нөлөөллийн улмаас таны амиа хичээсэн, биеэ тоосон зэрэг муу зан чанарууд идэвхитэй болох хандлага байна. Үүнээс болж бусдын санаа бодлыг үл тоомсорлох байдал гаргах магад. Биеэ цэнэж, бусадтай эвтэй бай. Та дээрх муу зан байдлыг эргэн тойрныхондоо гаргавал таагүй зүйлс нөлөө ирэх нь мэдээж. Иймээс өнөөдөр даруу, ухаалаг байж, бусдын санал бодлыг тэвчээртэй сонс. Гэхдээ өөрийгөө муулуулах зүйл гаргах хэрэггүй.


НУМ (11/22-12/21)

Од эрхсийн нөлөөгөөр таны тэмцэгч чанар нэмэгдэх болно. Энэ өдөр түр зуурын зугаатай байдал таныг татсан ч ажлаа хий. Ямар нэгэн хов жив хөөцөлдөх хэрэггүй. Анхаарлаа төвлөрүүлж, зарим нэг цаг алдуулсан зүйлийг тоолгүй байх нь таны хувьд амжилттай өдөр болно. Бусдыг урамшуулж, урагшаа яв. Энэ нь ажил дээрх тайван байдлыг бий болгоно. Та орой ганцаараа байхыг хүснэ. Гэвч та хайртай хүнтэй бол тэр чинь үүнийг ойлгохгүй.


МАТАР (12/22-1/19)

Тайван бус байдал таны цагийг дэмий үрж, хөгжил дэвшилд тань саад хийх төлөвтэй байгааг тул одоо эрч хүчээ ийшээ, тийшээ дэмий үрэхээ боль. Энэ нь та хэтэрхий олон ажил зэрэг эхлүүлээд алийг нь ч дуусгаж амжихгүй бас алийг нь эхэлж хийхээ шийдэж чадаагүй зэргээс болно. Өнөөдөр ажлаа эрэмблэх нь маш чухал. Зарим амжихгүйг ажлаа чухал байсан ч ор тас хойшлуулах зориг гарга. Бас хайр дурлалын асуудал тань гэнэт ихсэж романтик мөчүүдийг бий болгоно. Энэ ордны бүсгүйчүүд хайр дурлалтайгаа учирна.


ХУМХ (1/20-2/18)

Бүтээлч байдал гаргах, бүхий л үйл ажиллагаандаа хүч чадал, авьяасаа гаргахад таатай. Бүлэг од эрхэсийн нөлөө сонирхолтой өдөр ирж буйг илтгэж байна. Хэрэгцээтэй хүсэж байгаа зүйлийнхээ тухай нөлөө бүхий хүнтэй ярилцах, шинэ төлөвлөгөөнүүдээ албан ёсны болгох эсвэл цалингаа нэмүүлэх талаар ярих тийм ч тохиромжтой цаг биш. Зарим нэг гэнэтийн тохиолдлууд таны эсрэг байна. Уур хүргэм нөхцөл байдал оюун санааг тань хүнд болгож мэднэ. Гэхдээ өөрийн авьяасаа ашиглан энэ байдлаас гарах нь танд тун таашаалтай байх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Байгаа байдал чиг хандлагаа тодорхойл. Өөрийн дотоод мэдрэмжээ ойлгож чадвал өөрийн зорилгоо тодорхойлж чадна. Сөрөг байдлаар өөрийгөө бүү цэнэглэ. Ажилдаа сэтгэл хангалуун болж, зорилгоо тодорхойлсноор эргэлзээтэй байдал арилж өөрийгөө илүү их ойлгох болно. Та өөрийгөө хөгжүүлэхийг маш ихээр хүсэх болно. Хэн нэгэн таны шийдвэрт саад болохыг бүү зөвшөөр. Өөрийн авьяас чадвартаа итгэлтэй байж жижиг асуудлуудад санаа зовохоо боль. Од эрхэсийн нөлөөгөөр танд олон боломж гарч ирэх бөгөөд эрсдэлтэй алхам хийж зүрх сэтгэлээ дагахад бэлэн бай.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй