Шууд Chart

Явган шуурга шуурна

2013-12-16 09:56:13

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, цас орохгүй, салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм  хүйтэн байна.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 20-25 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Алтай өвөр говиор 1-6 хэм, Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм  хүйтэн байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Явган шуурга шуурна   
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй