БНСУ-ын Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт криптовалютыг хориглох төлөвлөгөөгүй байгаа тухайгаа мэдэгджээ. БНХАУ тус төрлийн гүйлгээг хориглосон тул БНСУ ч мөн дагах магадлалтай гэж яригдаж байсан юм. Өнгөрсөн сарын эхээр тус улсын Хууль зүйн сайд татвараас зугтах болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх төрлийн криптовалютыг хориглож магадгүй хэмээн мэдэгдэж байжээ.
Сангийн сайд мэдэгдэхдээ криптовалютыг шууд хориглохын оронд энэхүү шинэ төрлийн санхүүгийн харилцааны хэрэгслийг хэрхэн оновчтой зохицуулах тухай асуудал яригдаж байгаа хэмээжээ. БНХАУ 2017 оны 9 дүгээр сард энэ төрлийн гүйлгээг бүх шатанд хориглосон билээ.
БНСУ криптовалютыг хориглохгүй | ||
Үзсэн: 2324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.