Шууд Chart

“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ

2013-12-16 10:40:03

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хуралдаан өнгөрсөн Баасан гарагт өндөрлөсөн.

 Хуралдаанаар компанийн ирэх жилийн ажлын төлөвлөгөө, энэ жилийн тайланг хэлэлцсэн бөгөөд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлыг мөн хэлэлцжээ.
 
Өнгөрсөн есдүгээр сард болсон Лондон дахь хэлэлцээрээр Монголын талаас 22 асуудал, хөрөнгө оруулагчаас найман асуудлыг шийдвэрлэхээр оруулж ирснээс  15 асуудал дээр зарчмын хувьд тохиролцож, нэгдсэн ойлголтод хүрсэн.
 
Үлдсэн 15 асуудлыг ач холбогдол, цаг хугацааны хувьд хэр тулгамдаж байгаагаар нь хоёр шалгуураар ангилан, хэлэлцээрийг  10 сарын дунд үеэс манай улсад үргэлжлэн явагдсаар байгаа. Хэлэлцээрийн явцад  манай талын ТУЗ-ийн гишүүдийн зүгээс ус, татварын урьдчилгаа төлбөр, өмнийн говийн бүтээн байгуулалт, хөгжлийн зарим асуудлыг ерөнхийд нь шийдэгдсэн байгаа. Хэлэлцээрийн дараа хоёр талын нэгдсэн байр суурийн хүрээнд албан ёсоор мэдээлэл хийнэ гэж байсан юм.
 
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн уг хэлэлцээрийнхээ талаар энэ долоо хоногт мэдээлэл хийнэ гэдгээ холбогдох албаныхан илэрхийлээд байгаа бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын асуудал Олон улсын түвшинд анхаарал татсаар байгаа юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ   
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй