Нүд шигээ бор өнгийн Монголд үйлдвэрлэсэн нэхий дээл өмссөн 3 нас 2 сартай бяцхан охин "Сахилгагүй пороро", "Шогч крон" гэж аялан ээжийнхээ гараас хөтлөн явган замаар хөгжилтэй алхана. Ээж нь дэлгүүр орж сүү аваад хариултад ирсэн задгай 580 төгрөгийг охиндоо өгчээ. Охинд чихэр болон харагдах задгай мөнгө гарт нь багтаж ядна.
Яг энэ үед өглөө сэрүүлгээ сонсоогүй унтсан Цэнд санд мэнд гэрээсээ гарч машинаа ч халаалгүй ажил руугаа яаран давхина.
Охины гарт байсан чихрийн мөнгө салхинд хийсэж, машин зам дээр ганц нэгээрээ салхинд туугдав. Охин ээжийнхээ гараас мултарч мөнгөний хойноос машин зам руу огол харайн гүйв. Ээж "Миний охин машин замаас холд" гэж хэлэхийн завдалгүй Цэндийн машин, задгай мөнгө, бяцхан охины нэхий дээлийг цусаар будав.
Эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхдэдээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Энэ бол бодит болсон явдал ... | ||
Үзсэн: 1878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.