Шууд Chart

Бага зэргийн цас орно

2013-12-16 11:03:04

Ус цаг уур, орчны хүрээлэнгээс  мэдээлснээр энэ сарын 17-21-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 19-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 20-нд төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи 18,19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм,өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бага зэргийн цас орно   
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй